Долдугаар сарын эх дээр...
2012 оны 5 сарын 14
2008 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-ны ням гаригт болсон.
Санал хураалтыг хааж, тооллого эхэлснээс хойш удаагүй байхад буюу 30-ны
02.57 цагт www.olloo.mn сайтад “Юутай ч сонгуулийн санал хураалт дуусаад
цөөхөн цаг өнгөрч байгаа ч хөдөө орон нутгийн зарим хэсгийн хороодын
мэдээлэл ирж эхэлжээ. Одоогийн байдлаар санал ирээд байгаа багуудын 53-д
Ардчилсан нам ялаад байна. 22 багт МАХН ялсан мэдээлэл байна” гэж бичиж
байв. Шөнөжин улс орны өнцөг булан бүрт гарсан булхай, луйврын тухай
мэдээлэл хөвөрсөөр өглөөтэй золгоход 10 цагийн орчимд буюу тооллого
эхэлснээс хойш 12 цагийн дараа санал тоолох ажил ердөө 50 гаруй хувьтай
байлаа. СЕХ-ноос тоологод 16-18 цаг зарцуулна гэж мэдээлж байв. Гэтэл
12.40 цагт МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр мэдээлэл хийж,
урьдчилсан дүнгээр нам нь ялалт байгуулж буйг дуулгасан юм. “Иргэний
эвсэл”-ийн Ж.Батзандан саналын хайрцаг булааж зугтан, О.Магнай “өчигдөр
09.00 цагийн үед хоёрт, 12.00 цагийн үеэр зургаад, 14.00 цагийн байдлаар
аравт жагссан нь яах аргагvй санал будилаантсаныг гэрчилж байна” гэж
мэдээлэн, АН-ын дарга Ц.Элбэгдорж “Ардчиллын төлөө өгсөн ард түмний
санал хаачив?” хэмээн асуусныг сонгогчид гудамж, талбайд түрэн
түрхэрсэн. СЕХ харин энэ бүхэнд ямар ч тайлбар хийхгүй, таг дуугүй л
байсан.
Дэлгэрэнгүй үзэх >
Дутуу дундуур “Аравт”
2012 оны 5 сарын 9
Хоёр жилийн турш хүлээлгэсэн “Аравт” хоёр цагийн турш мөнхүү хүлээлгэв.
Жинхэнэ гал цогтой, эрч хүчтэй, хэмнэлтэй өрнөлийг хүлээж, сүүлчийн
кадрыг нь шувтартал нүд, сэтгэл чилэв.
Дэлгэрэнгүй үзэх >
Үр ашиггүй даатгал ба үнэжсэн үйлчилгээ
2012 оны 4 сарын 30
Монгол Улсын иргэн бүр жил тутам 1 112 000 төгрөгийн эрүүл мэндийн
үйлчилгээ авах эрхтэй. Мэдээж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн
бол шүү дээ. Гэвч жижигхэн цэнхэр дэвтрээ бариад эмнэлэгт очсон
өвчтөнүүд их, бага ямар нэгэн хэмжээгээр зардал, төлбөрийн асуудалд
ордог.
Дэлгэрэнгүй үзэх >
С.Зориг алагдахын урьдач нөхцөл
2012 оны 4 сарын 20
С.Зориг агсны 50 насны ойд зориулан "Үндэстний ТОЙМ" сэтгүүл одоо хэр нь илрээгүй байгаа түүнийг хөнөөсөн аймшигт хэргийг эргэн сануулах зорилгоор гаргасан тусгай дугаараа уншигчдад үнэгүй хүргэлээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Амьдралын хулгай
2012 оны 4 сарын 16
“Ял бол гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн хэрэгсэл гэж саяхныг болтол үздэг
байсан юм” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн ахлах
багш Ж.Эрдэнэбулган хэллээ. Социалист системийн үед МАХН-ын ТХ-ноос ялыг
чангаруулах замаар гэмт хэргийг бүрэн устгах тухай зорилт дэвшүүлж
байсан баримт ч бий. Энэ үзэл санааны нөлөөгөөр хүмүүсийн ухамсарт
“шоронд хийх” гээч ойлголт гэмт үйлдэл болгонд оноодог цорын ганц
шийтгэл мэтээр ойлгогдоод гүн бат хадагдчихсан гэхэд хилс болохгүй.
Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Эрүүгийн хуулин дахь ялын оноолт ч яг
хэвээрээ яваа. Тийм ч учраас сүүлийн үед хуульчид, улстөрчдийн дунд
“моод” болоод байгаа “Монгол улс шоронжсон улс боллоо” гэх хэн хүн
хэртхиймээр хэллэг чухамдаа 2002 онд шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн
хууль руу чиглэсэн юм.
Дэлгэрэнгүй үзэх >
Түүхийн хэлмэгдүүлэлт
2012 оны 4 сарын 9
Ж.Мөнхбатад санаа байсангүй. Бараг сэдэв ч байгаагүй бололтой. Түүнд
зөвхөн улс төрийн шаардлага л байж. Харамсалтай нь урлагийн бүтээл
хийхэд энэхүү байгаа ганц юм нь даанч хангалтгүй байлаа. Тэгээд л зохиол
босож ирээгүй байна. Зохиолгүй болоод ч тэр үү, найруулагч А.Мөнхсүхэд
бас санаа орж ирсэнгүй.
Дэлгэрэнгүй үзэх >
МАХН-ын урвуулах бодлого
2012 оны 4 сарын 4
Зүй тогтол талаас нь харвал МАХН одоо баримталж байгаа яг энэ
бодлоготойгоороо зайлшгүй агаад гарцаагүй үзэгдэл юм. “Сөрөг хүчний
эзгүйрэл”-ийн тухай шүүмжлэл Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг
бодитойгоор зураглан хэлсэн томьёолол. Энэ дүр зураг үндсэндээ XXI
зууны эхнээс бий болсон гэж хэлж болно.
Дэлгэрэнгүй үзэх >